Blogroll

Шилдэг 10 дуу - 2010 он

AOL radio blog - с эдгээр арван дууг 2010 оны шилдэг арван дуугаар тодруулсан байна. 
1. Кетти Перригийн hip-hop од Snoop Dog - той хамтран дуулсан California Gurls дуу хамгийн шилдгээр тодорсон юм. 
2. Love the way you lie Америкийн рэппэр Eminem-ийн 2010 оны 6 сард гарсан " Recovery " цомгийн хоёр дахь дуу юм. Энэхүү цомог нь гарсан даруйдаа буюу эхний долоо хоногтоо АНУ-д 741000 хувь борлогдож Billboard Chart-ийг тэргүүлж эхэлсэн юм. 
3. Nothin' on you дуу нь америкийн дуучин B.o.B-ийн хамгийн анхны гоцлон дуулсан дуу юм. B.o.B-ийн анхны цомог болох " Adventures of Bobby Ray" цомогт энэхүү дуу нь багтсан болно.
4. B.o.B-ийн хоёр дахь single Их Британи болон АНУ-д маш хүчтэй түгсэн дуу юм.
5. Need You Now дуу нь 2011 онд Grammy-н шагналыг 4 удаа хүртсэн бөгөөд 2007 оноос хойш  "Song of the Year" , "Record of the Year" нэр алдрыг зэрэг хүртсэн 2 дахь дуу болж байна. 
6. Bruno Mars-н Just the way you are дуу нь түүний " Doo-Wops &Hooligans " цомогт багтсан юм. Энэхүү дуу нь 2010 оны 7 сард гарсан бөгөөд 12 сарын сүүлч гэхэд АНУ-д 3,280,000 хувь дижитал хэлбэрээр зарагдсан байна.
7. Английн дуучин Taio Cruz-н Break your heart дуу нь " Rokstarr " нэртэй түүний хоёр дахь цомогт орсон. Энэхүү дуу нь 2010 оны 9 сарын 20-нд Их Британид цацагдаж эхэлсэн. 
8. Америкийн дуучин Usher-н " OMG " дуу нь 2010 оны 3 сарын сүүлчээр гарсан. Энэхүү дуу нь Австрали, Ирланд, Шинэ Зеланд, Их Британи, АНУ-д " Chart " -ийг тэргүүлж эхэлсэн. Энэхүү дуу нь 2010 оны турш интернетээр 6.8 сая хувь борлогдсон. 
9. Америкийн дуучин Lady Gaga-н Bad Romance дууг Youtube дээрээс 320 сая хүн үзсэн юм. Энэхүү дуу нь 2009 оны арван сарын сүүлчээр олон нийтэд хүртсэн. 
10. Rihanna-н Rude Boy дуу нь 2010 оны 2 сарын дундуур гарсан. Энэ дууны клип нь 2010 оны MTV Video Music шагналыг хүртсэн юм.
 

Blogger news

Blogroll

About

MYWORLD3.TK
TO MAKE IT
MOVIE

SONG