Blogroll

Welcome to my world __ Close Ad and watch as free user дээр дараад киногоо үзээрэй
Gemcom Surpac 6.1.4


Gemcom Surpac бол дэлхийн хамгийн алдартай геологи болон уул уурхайн төлөвлөлтийн программ бөгөөд дэлхийн 110 гаруй улс орнуудад ил болон далд уурхайн ажиллагаа, олборлолтын зорилгоор ашиглагддаг байна. Хүчирхэг боломжуудыг агуулсан, ашиглахад хялбар тус программ нь нөөцийн салбар дахь геологичид, газар хэмжигчид, уул уурхайн инженерүүдийн бүхий л хэрэгцээ шаардлагад анхаарлаа хандуулсан программ юм. Дэлхийн янз бүрийн улс орнууд дахь компаниудын үйл ажиллагааны нийтлэг шийдвэрийг дэмжих үүднээс олон хэл дээр гардаг байна.

Crack нь дотроо байгаа. Туршиж үзсэн, найдвартай ажиллана.

Татаж авах

Монгол сервер

[ Share.Xopom Part1 ]
[ Share.Xopom Part2 ]

Бяцхан гэрэл зургийн аппарат: Minimo-X [8 зураг]



Сингапурын Pocket Arts компаний дэмжлэгтэйгээр цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн Minimo-X хэмээх бяцхан гэрэл зургийн аппаратыг танилцуулъя. Бага үнээр өндөр үр ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зохион бүтээх, хэрэглэгчдэд хүргэх зорилготойгоор ажилладаг Pocket Arts компаний энэхүү гайхалтай бүтээл нь хэмжээний хувьд маш жижигхэн буюу 3.8 x 5 x 1.5 см хэмжээтэй аж. 3.2 мегапикселийн дурантай энэ аппарат зургийг 2048 x 1536 пикселтэйгээр, бичлэгийг 640 x 480 пикселтэйгээр авах ба 8GB хүртэл хүчин чадалтай SD картыг хүлээн авдаг байна.

Цөөхөн тоогоор үйлдвэрээс гарсан уг аппаратнаас гадна янз бүрийн эффект бүхий линз гэх мэт нэмэлт тоног төхөөрөмжийг худалдан авч болох юм.

FIM Speedway Grand Prix 4 [2011]


Мотоциклын уралдааны хорхойтнуудад цаг заваа зугаатай өнгөрүүлэх боломжийг олгох "FIM Speedway Grand Prix 4" тоглоомыг толилуулж байна. 1949 оноос хойш зохиогдож ирсэн дэлхийн аварга шалгаруулах мотоциклын тэмцээнээс сэдэвлэн бүтээгддэг энэхүү тоглоом жинхэнэ уралдааны гайхамшигт мэдрэмжийг танд мэдрүүлж, дэлхийн аваргын алтан титмийг өөрийн болгох ховорхон боломжийг олгох юм. Дэлхийн хамгийн агуу уралдааны замууд дээр хурд хүч, авьяас чадвараа сорьж, дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаанд өрсөлдөгчдөө бут цохин, ивээн тэтгэгчидтэй гэрээ хийж, мотоциклоо тоноглох гайхалтай боломж таныг хүлээж байна.

Гарсан огноо: 2011.10.10
Платформ: PC
Хөгжүүлэгч: Techland
Хэвлэгч: Techland
Төрөл: Sport, Racing
Хэл: English
Crack: Байгаа /SKIDROW/

Batman: Year One [2011 | DVDRip]



Супер баатруудын гайхалтай адал явдлуудыг харуулсан хүүхэлдэйн кинонд дурладаг хэн бүхнийг наашаа анхаарлаа хандуулахыг урья. Америкийн комик номын зохиолч, зураач Frank Miller-ийн бичсэн "Batman: Year One" хэмээх номын дөрвөн хэвлэлийн түүхийн хялбаршуулсан хэлбэр болох "Batman: Year One" хэмээх хүүхэлдэйн киног энд нийтэллээ. 2011 оны 10-р сарын 18-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн энэхүү хүүхэлдэйн киног хүүхэлдэйн киноны найруулагч Lauren Montgomery, Хятад-Америк гаралтай хүүхэлдэйн киноны найруулагч Sam Liu нар найруулжээ.
Гадаадад төгссөн учраас өндөр цалин авах ёстой, тэгэхдээ өдөржин фэйсбүүкдэж сууж байгаад шүү дээ. Ийм хүмүүс гадна төгсөөд ирж буй хүмүүсийн 95 хувийг нь эзэлдэг. Жоохон ажил өгөхөөр дийлэхгүй тавьчихдаг, харин хэл ам, хэрүүл уруул хийхдээ жигтэйхэн гарамгай залуучууд л олшироо юу даа. Тэгсэн мөртлөө англи хэлээ мэдэхгүй. Бичгийн хэл нь гэж авах юм байхгүй.
Европууд LV цүнх санжигануулж явахаа болиод удсан. Найзууд "хүн гэдэг чинь цүнхэн дээр тавьсан логогоор биш харин хийсэн бүтээсэн зүйлээрээ илэрхийлэгддэг юм байна шүү дээ" гэдгийг эцэст нь ойлгох аядсан бололтой. Харин манай Азиуд бол яаж хүний дор орохгүй байх вэ гээд үхэн хатан үзнэ. Япон, Хонг Конгийн охидууд цалингаа цуглуулж цуглуулж нөгөө алдарт LV цүнхээ авна. Өдөржин тэр цүнхээ бодсоор, ажилдаа үр бүтээл гаргаж чадалгүй - юун хийсэн бүтээснээрээ гайхуулах, би хэн бэ асуултандаа ч хариулт авч чадалгүй насыг барна. Хайран залуу насаа дуусгах үед хэдэн хуучин LV, 2011 оны өвгөрсөн Range Rover-той сууж байх юм биз дээ тэгээд. Одоо энэ үзэгдэл манайд харин халдварлан ид явж байх шиг байна даа.
Магистрийн дипломтой хүмүүс энэ улсад хэрэггүй. Энэ улсад зорилго тодорхой түүндээ хүрэх итгэл үнэмшил дүүрэн л хүмүүс хэрэгтэй. Тэр хүмүүс нь Харвард төгссөн байна уу, Ховдод төгссөн байна уу ямар ялгаа байна аа. Тийм ч учраас хүмүүс "би гадаад сургууль төгссөн учраас", эсвэл "гадаад төгссөн хүн нь дээр", "гадаадад төгссөн хүмүүс эх орондоо тусална" гэх мэт жоохон инээдтэй ярианаасаа салаад - нөгөө гадаад сургууль төгссөн хүмүүс нь зорилгоо ойлгочихоод, түүндээ хүрэх ганц хоёр технологийн дүр суугаад ирж байна уу, эсвэл зүгээр цаас бариад ирж үү гэдгийг нь харвал дээр ч юм шиг.
- Эдийн засгийн хямрал болж, ажлаасаа халагдсан хүмүүс толгой хоргодох гэж суралцах нь бий. Тэгэхээр эдийн засгийн хямралын жилүүдэд МВА моодонд ордог нь тэр.

- Эсвэл ажлын туршлагагүй, өөрийн гэсэн бүтээл - ярих, бахархах зүйлгүй хүмүүс хүнд харуулах цаастай болох гэж сурах нь бий.
Хүн сарын 500 мянган төгрөгний төлөө ажиллах юм бол 500 мянган төгрөгний үнэтэй "робот" болж хувирна. Үүрд 500-аа л авна.
Харин хүн хийсэн ажлынхаа төлөө өнөөдөр 500 мянгыг авч байгаа бол маргааш илүүг хийгээд 600 мянгыг авч болно.

Монгол залуу Харвардад суралгүйгээр мэрийж ажиллаад Goldman Sachs-ийн дэд ерөнхийлөгчийн төвшинд хүртэл чадвахжиж болно. Тийм аймшигтай хэцүү даваа биш. Дэд ерөнхийлөгч сард 15,000 доллар авдаг гэвэл тэрний төлөө жаахан хөлс гаргахад асуудал алга. Сард 500 мянга авдаг хүн жилд 5,000 доллар олно. Дэд ерөнхийлөгчийн сарын цалинг 3 жил ажиллаж олох нь байна.
Ийм зүйлийг хүсч байна уу гэвэл бүгдээрээ л толгой дохино. Яагаад хэдхэн нь л чаддаг вэ. Яагаад гэвэл ердөө хэдхэн нь л тийм болохоор үнэн сэтгэлээсээ "шийддэг" учраас. Бусад нь нөгөө дуусч барагддаггүй шалтагуудаа тоочоод сууна.
Хүн сарын 500 мянган төгрөгний төлөө ажиллах юм бол 500 мянган төгрөгний үнэтэй "робот" болж хувирна. Үүрд 500-аа л авна.
Харин хүн хийсэн ажлынхаа төлөө өнөөдөр 500 мянгыг авч байгаа бол маргааш илүүг хийгээд 600 мянгыг авч болно.

Монгол залуу Харвардад суралгүйгээр мэрийж ажиллаад Goldman Sachs-ийн дэд ерөнхийлөгчийн төвшинд хүртэл чадвахжиж болно. Тийм аймшигтай хэцүү даваа биш. Дэд ерөнхийлөгч сард 15,000 доллар авдаг гэвэл тэрний төлөө жаахан хөлс гаргахад асуудал алга. Сард 500 мянга авдаг хүн жилд 5,000 доллар олно. Дэд ерөнхийлөгчийн сарын цалинг 3 жил ажиллаж олох нь байна.
Ийм зүйлийг хүсч байна уу гэвэл бүгдээрээ л толгой дохино. Яагаад хэдхэн нь л чаддаг вэ. Яагаад гэвэл ердөө хэдхэн нь л тийм болохоор үнэн сэтгэлээсээ "шийддэг" учраас. Бусад нь нөгөө дуусч барагддаггүй шалтагуудаа тоочоод сууна.
Өнөөдөр зэсийн ханш 9000 доллараас унаад 7000 доллар болсон цохиж явна. Олон улсын хямрал double dip буюу хоёролсон уналт хэлбэрээр явагдаж байгаа ч юм болов уу энэ тэр гэсэн шиг юм эдийн засагчид ярьж байгаа. Зэсийн ханш 5000 доллар хүрэхэд энүүхэнд байна гэж би үзэж байна. 2008 онд каскгүй сууж байсан, одоо яав. Хандлага нь бол "үгүй эртээд толгой дээр тоосго унаад, толгой нэлээн өвдсөн, одоо бол нүд бүрэлзээд л байгаа гэхдээ дахиад нэг цохиулахад үхэхгүй биз, ер нь би хийморьтой монгол хүн юм чинь дахиад цохиулахгүй байлгүй дээ, эртээд барцад нь гарчихсан ш дээ" мэтийн сэтгэлгээ бололтой юм даг. УИХ гишүүд тийм л их хэл амтай юм бол Сангийн сайдыг яг иймэрхүү асуудлаар чихийг нь халууцуулж баймаар юм шиг ээ. Ямаанд мөнгө, гишүүн бүрт тэрбум өгөх болохоороо хэл ам нь дийлддэггүй гэж ойлгогдсон.
2008 онд бид зэсийн ханшийн уналтаас хамгаалах дериватив хэлцэл хийгээгүй байсан учраас улсын төсөв 300 гаруй тэрбум төгрөгний алдагдалд орсон болохоос биш олон улсад хямрал болоод бид тийм алдагдал хүлээсэн гэж би боддогүй. Энэ нь үнэндээ 100 ажилтантай барилгын компанийн захирал ажилчидаа каскгүй барилгын талбайд ажиллуулсантай адил. Тоосго унаад хүний толгой хагалсан нь байгалийн хүчин зүйлээс болсон биш харин каск өмсгөөгүй захирлын буруу гэсэн санаа. Ер нь бол тоосго унах нь хэвийн үзэгдэл. Касктай толгой дээр унагах нь менежментийн хариуцлага. Цаашлаад хагарсан толгойг эмчлүүлэх мөнгөгүй компани өөрийнх нь хохь гэж хэлж байгаатай адил. Зүй нь бол бүх ажилчид касктай, бас даатгалын компанид даатгуулсан байх учиртай. Ийм юмаа хийсэн хүний хувьд хямрал гэж бараг л боломжгүй зүйл болон хувирна даа.
Олон улсын эдийн засгийн хямрал болж түүнээс гарч амжаагүй байтал дараагийн давалгаа цунами болон орж ирлээ.

Эртээд Монголбанкны Золжаргал ерөнхийлөгчтэй уулзаж байхад мань эр хэлсэн "Эдийн засагчид - хямрал хэзээ болох, болоод эхэлсэн хойно хэдий үргэлжлэх, дуусч байгаа үед нь үнэхээр дууссан эсэхийг - хэлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрцгөөлөө" гэж.
Өчигдөр орой телевизийн мэдээ үзэж байтал нэгэн эмнэлгийн мэс заслын эмч, хижээл эрэгтэй эмнэлгийн ариун цэвэр ба эмнэлэг дотор авах халдварын асуудал ярьж байна - "ер нь бол эмнэлэг дотор нян байдаг, эмнэлгийн гаднаас орж ирж байгаа нянгуудтай энэ эмнэлэг доторх нян тэмцэлдсэнээр бие биенээ устгадаг - тийм учраас эргэлт сайн оруулж ирж байх хэрэгтэй (эргэлтээр орж ирж байгаа хүмүүс гаднаас улам их нян авчирна)".
Олон улсын өрийн хямрал Монголд хэрхэн нөлөөлөх вэ?
Oct 2011 Л.Бямбаа
Олон улсын санхүүгийн зах зээлийн хямрал дуусч амжаагүй байтал Олон улсын өрийн хямрал эхэллээ.Өрийн хямрал санхүүгийн захуудыг унагааж, европын төдийгүй дэлхийн бүх захуудыг тогтворгүй байдалд оруулж байна. Энэ хямрал Монголд хэрхэн нөлөөлөх бол?
Харвардын байдаг Кэмбридж гэдэг Бостонтой хөршлөх хотод ирэхдээ Бээжин, Уошингтоноор дайран өнгөрч нийт 25 цаг нисэв ээ. Бээжингийн онгоцны буудал дээр түр зуур төөрснийг эс тооцвол замын туршид ихэвчлэн унтаж явсаар саад бэрхшээлгүй явж ирэв. Уошингтон руу явах нислэгээр Хятадын хөдөөний охины дэргэд сууж үе үе яриа өрнүүлэхэд зарим талаар сонирхолтой байлаа. Delaware-ийн их сургуульд сурах гэж байгаа тэр охиноос Хятадын засгийн газар Гүүглийг блоколсны талаар Хятад хүний хувьд юу гэж боддогийг асуувал бодож бодож байснаа зөв байх аа гэж байв. Бас facebook-ийн талаар асуухад facebook гэж амьдралдаа ганц ч сонсож үзээгүй нь урьдчилан таамаглаж байсан хэдий ч сонин хариулт санагдсан. Ийн ниссээр Уошингтонд онгоц дүүрэн Хятад оюутнуудын хамт нар жаргах үеэр буугаад Америкийн хилийг давах болоход жижигхэн спикэр дээр Beyonce цангинуулан сонсох хар арьстан гаалийн ажилтан "Why did you come to the states?" хэмээн ёсыг бодон асуунгаа хариулт сонссон уу үгүй юу пасспортон дээр тамга дараад гаргаж өглөө.
Америкийн сургуулиудад өргөдлөө явуулж, өгөх шаардлагатай тестүүдэд таныг бэлдэж өгөх  цогц курсэнд суухыг хүсвэл энэхүү хөтөлбөрт хамрагдаж болно. Хэдий хэрхэн бэлдэх тухай мэдээллийг интернэтээс хайгаад олох боломжтой, тестүүдэд тууштай бол өөрөө бэлдээд сууж болох ч гэсэн туршлагатай багш нараар тогтмол цагаар заалгавал цаг заванд хэмнэлттэй, илүү үр дүнтэй байх нь дамжиггүй. 
    Хөтөлбөрийг одоо MIT болон Америкийн бусад сайн сайн сургуулиудад сурч буй Монгол оюутнууд өөрсдийн дадлага туршлага дээрээ тулгуурлан зохион байгуулж байгаа учраас их тустай байна байх аа.
     Юутай ч 6-р сарын 25-ны 2 цагаас Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд болох уг хөтөлбөрийн танилцуулах өдөрлөгт очоод үзнэ биз ээ.
     Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ танилцуулах хуудаснаас авч болно.
Хөтөлбөрийн facebook дээрх хуудсыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго:
Монголынхоо залуусыг өөрсдийн оюуны хүчээр АНУ-ын
өөрийн хүссэн нэр хүндтэй их сургуулиудад тэтгэлэгтэйгээр
элсэн ороход туслан бэлдэхэд оршино.
Америкийн сургуулиудад өргөдлөө явуулж, өгөх шаардлагатай тестүүдэд таныг бэлдэж өгөх  цогц курсэнд суухыг хүсвэл энэхүү хөтөлбөрт хамрагдаж болно. Хэдий хэрхэн бэлдэх тухай мэдээллийг интернэтээс хайгаад олох боломжтой, тестүүдэд тууштай бол өөрөө бэлдээд сууж болох ч гэсэн туршлагатай багш нараар тогтмол цагаар заалгавал цаг заванд хэмнэлттэй, илүү үр дүнтэй байх нь дамжиггүй. 
    Хөтөлбөрийг одоо MIT болон Америкийн бусад сайн сайн сургуулиудад сурч буй Монгол оюутнууд өөрсдийн дадлага туршлага дээрээ тулгуурлан зохион байгуулж байгаа учраас их тустай байна байх аа.
     Юутай ч 6-р сарын 25-ны 2 цагаас Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд болох уг хөтөлбөрийн танилцуулах өдөрлөгт очоод үзнэ биз ээ.
     Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ танилцуулах хуудаснаас авч болно.
Хөтөлбөрийн facebook дээрх хуудсыг энд дарж үзнэ үү.

“Best University Opportunity Program” АНУ-ын их дээд сургуулиудад элсэхэд бэлтгэх цогц хөтөлбөр
Сургалт 2011 оны 06-р сарын 27-нд эхэлнэ.
Бүртгэлийг өдөр бүр 10.00-20.00 цагийн хооронд авч байна
УИХ-аас 2010 оны долдугаар сарын 7-ны өдөр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоол гаргасан.

Уг тогтоолд нөөцөөрөө дэлхийд аман хүзүүдэж байгаа коксжих нүүрсний орд болох Тавантолгойн асар их баялгаас Монголын ард түмэн, монголын үндэсний компаниудад хүртээх арга замыг тодорхой заасан билээ. Тэгвэл УИХ-ын 39 дүгээр тогтоолтой холбогдуулан “Монгол-999” үндэсний нэгдэл, МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав.


МЭДЭГДЭЛ

1. Таван толгойн төсөлд үндэсний компаниудын оролцоог 10 хувь нэрлэсэн үнээр үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах шийдвэрээс эргэж буцах, уг шийдвэрийг үндэслэсэн нотолгоонууд нь хууль эрх зүйн хувьд төдийгүй улс төр-эдийн засаг, нийгмийн хувьд үндэслэл муутай Монгол улсын эдийн засгийн тогтвортой бөгөөд зөв бүтцийг бүрдүүлж байдаг суурь болох хувийн хэвшлийг үл хүндэтгэсэн, түүний цаашдын өсөлт, хөгжлийг боогдуулсан, нийгмийн баялаг бүрдүүлэгчид, ажлын байр бий болгогчдыг дутуу үнэлсэн харалган шийдвэр болох ёсгүй гэдгийг нэн түрүүнд онцгойлон тэмдэглэе.

2. 10%-ийг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах гэсэн заалт нь стратегийн орд газруудын талаар төрөөс хэрэгжүүлж буй өнөөгийн бодлогын орчинд тохирсон хамгийн оновчтой шударга шийдвэр бөгөөд үүнийг “шударга ёс” ярьж сонгуулийн уур амьсгалд тохируулан 20 хувь болгож нэгтгэн ард иргэдэд эзэмшүүлэх гэсэн шийдвэр нь өнгөн дээрээ шударга юм шиг харагдавч “шударга ёс” гэсэн ойлголтын олон улсад хэрэгждэг хууль зүйн болон эдийн засгийн утгаар нь авч үзвэл хамгийн шударга бус, оновчтой бус шийдвэр болно.
    Учир нь:

    а/ 10 %-ийг  үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах гэдэг нь “шударга ёсны “ гол шалгуур болох “тэгш боломж” олгож байна гэсэн үг юм. Гэтэл үүнийг социалист тогтолцооны гол шалгуур болох “тэгш хувиарлалт” болгохыг оролдох нь онолын хувьд төдийгүй улс төр-эдийн засаг, нийгмийн бодлогын том алдаа болно.

    б/ “эзэмшүүлэх”, “нэрлэсэн үнээр нь худалдах” гэсэн тэгш хуваарилалт, тэгш боломж олгох зарчмын хоёр өөр ойлголтыг хооронд нь механикаар нийлүүлж “шударга ёс” гэж үзэж байгаа нь Монгол улсад баялгийг бүтээн, ажлын байрыг бий болгогч хувийн хэвшлийг ялгаварлан гадуурхсан хэрэг болж байна.

3. Үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцаа худалдан авах тэгш боломжтой болж түүнийгээ хэрэгжүүлснээр компанийн засаглал сайжирч санхүүжилтийн альтернатив эх үүсвэрүүд хөрөнгийн зах зээл дээр бий болж хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх төдийгүй зөвхөн банкны зээлээс 90 хувь хамаардаг санхүүгийн секторт бүтцийн өөрчлөлт гарах болно.

4. Монголын нийгэмд улам бүр газар авч халдварлаж буй “бэлэнчлэх сэтгэлгээ” гэсэн нийгмийн энэ гаж үзэгдлийг иргэдэд эзэмшүүлэх хувьцааны тоог нэмэгдүүлэх шийдвэр улам бүр даамжруулах төдийгүй, түүний  үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй харин ч хөдөлмөрлөж байж ядуурлаас гарна гэдэг энгийн үнэнийг эвдэх аюултай юм.

  1. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим
  2. Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
  3. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци
  4. “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК
  5. Монголын Аялал Жуулчлалын Холбоо
  6. Махны холбоо
  7. Монголын барилгачдын холбоо 
  8. Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци
  9. Монголын Тээвэр зуучлагчдын холбоо
  10. Монголын хүнсчидийн холбоо
  11. Монголын Ноос Ноолуурын Холбоо
  12. Монголын арьс ширний холбоо 
  13. Монголын үндэсний зөвлөхүүдийн холбоо
  14. Сав баглаа боодол, хэвлэлийн салбарын хөгжлийн зөвлөл
  15. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл
  16. Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл
  17. Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл
  18. Аялал жуулчлалын зөвлөл
  19. Био эко бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөл
  20. Импортлогчдын зөвлөл
  21. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Манай улсын эдийн засгийн өндөр ашигтай, стратегийн ач холбогдолтой ордуудын хувьд хамгийн том хөрөнгө оруулагчдын анхдагч нь болох Оюутолгой төслийнхөн нийгмийн хариуцлага, орон нутгийнханд үзүүлэх үр нөлөөгөөрөө жишиг болдог. Үүний нэг жишээ нь төслийн хөрөнгө оруулагчид хийгээд “Оюутолгой” ХХК-ийн хамт олон НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхагийг нийтэд сурталчлан, зүйл, заалтынх нь дагуу үйл ажиллагаагаа явуулж байдгаараа онцлогтой. Хүний эрхийн түгээмэл тунхгийн 25 дугаар зүйлийн нэгдүгээрт “Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай зүйл­сийг оролцуулаад, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх
Хүн бүр дээд боловсролтой болох нь тийм ч буруу зүйл биш. Гэхдээ Монголын боловсролын тогтолцоонд арилгамаар асуудал зөндөө бий. Тэднийг арилгахгүйгээр боловсролын ур чадварыг нэмэгдүүлэхгүйгээр улс орны эдийн засаг хөгжихгүй. Энэ бол миний биш, дэлхийн банкны мэргэжилтнүүдийн хэлсэн үг. Дэлхийн банкны мэргэжилтнүүд “Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар ба судалгаа шинжилгээ” онлайн хурлыг зохион байгуулсан юм.
Уг хурлаар ажлын байр болон ажилгүйдлийг хэрхэн уялдуулах, дээд боловсролын системийн тогтолцоо ямар байж гэмээнэ улс орны эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болж чадах вэ гэдэг талаар мэдээлэл хийсэн юм. Мэдээж, манайх шиг боловсролын чанар нь “0” байвал эдийн засгийн хөгжилд нэмэр болохоосоо нэрмээс болох нь тодорхой. Уг нь үндэсний бүтээмжийг сайжруулахад дээд боловсролын ач холбогдол чухал ч, их дээд сургуулиудын бэлтгэж байгаа мэргэжилтнүүд нь ур чадвар, бүтээлч сэтгэлгээний хувьд сайн байх ёстой гэдгийг анхааруулсан.
“Аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбарын аль алинд ажил олгогчид бүтээмжийг дээшлүүлэхэд нэн чухал болох асуудлыг шийдвэрлэх, харилцааны, менежментийн болон бусад ур чадвар хэрэгтэй. Харин шинээр ажилд орогсдод эдгээр ур чадварууд дутагдалтай байна” хэмээн дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Эмануэла Ди Гропелло хэлсэн.
Ажил олгогчдын чанартай боловсон хүчин, мэргэжилтний шаардлага хүлээлт, их, дээд сургуулиудын олгож буй ур чадварын хооронд асарих зөрүү байгааг тэрбээр онцлоод үүний тулд Монголын боловсролын системд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг зөвлөсөн. Учир нь аж ахуйн нэгж, компаниуд болон их дээд сургуулиуд хоорондоо уялдаа холбоо сайтай байх. Мөн ерөнхий боловсролын дунд сургууль, дээд сургулуь, хөдөлмөрийн зах зээл, ажлын байр цөм өөр хоорондоо уялдаа холбоотой, судалгааны дагуу холбогддог байх хэрэгтэйг ч сануулсан юм.

movie

The Smurfs [Full HD]


Кинонд: Сонины ажилтан Will Atenton эхнэр Libby болон Trish, Dee Dee нэрт охидынхоо хамт Нью Йоркоос Коннектикат хотын зах руу нүүж ирнэ. Will-ын хувьд зохиолоо бичихэд нь тус болох амар амгалан, нам тайван мэт санагдсан шинэ байшин нь ямар нэгэн нууцлаг үйл явдлын үүр болохыг удалгүй мэдсэнээр киноны гол үйл явдал эхэлнэ. Байшинд урьд сууж байсан гэр бүл харгис хэрцгий гэмт хэргийн золиос болж амь үрэгдсэн хийгээд энэхүү хэргийн буруутангаар тус гэр бүлийн тэргүүн яллагдаж, сэтгэцийн эмнэлгийн үйлчлүүлэгч болсныг Will олж мэднэ.
--------------------------------- Movie info --------------------------------
Гарсан огноо: 2011.09.30
Найруулагч: Jim Sheridan
Төрөл: Drama | Mystery | Thriller
Дүрүүдэд: Daniel Craig, Naomi Watts, Rachel Weisz, Elias Koteas, Marton Csokas, Taylor Geare, Claire Geare, Rachel G. Fox, Jane Alexander
Yргэлжлэх хугацаа: 92 минут
Өргөтгөл: MPEG-4 Visual
Чанар: CAM V2
Дүрс: 720 x 304
Дуу: MP3 | 128 Kbps
Хэл: Англи
Хадмал: Англи
IMDB үнэлгээ: 5.5/10 [1,016 саналтай]


Мэдээний URL:

 

Blogger news

Blogroll

About

MYWORLD3.TK
TO MAKE IT
MOVIE

SONG