Blogroll

Хүн бүр дээд боловсролтой болох нь тийм ч буруу зүйл биш. Гэхдээ Монголын боловсролын тогтолцоонд арилгамаар асуудал зөндөө бий. Тэднийг арилгахгүйгээр боловсролын ур чадварыг нэмэгдүүлэхгүйгээр улс орны эдийн засаг хөгжихгүй. Энэ бол миний биш, дэлхийн банкны мэргэжилтнүүдийн хэлсэн үг. Дэлхийн банкны мэргэжилтнүүд “Дээд боловсролыг хөгжүүлэх нь: Зүүн Азийн бүтээмж, өсөлтийг хангахад шаардагдах ур чадвар ба судалгаа шинжилгээ” онлайн хурлыг зохион байгуулсан юм.
Уг хурлаар ажлын байр болон ажилгүйдлийг хэрхэн уялдуулах, дээд боловсролын системийн тогтолцоо ямар байж гэмээнэ улс орны эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болж чадах вэ гэдэг талаар мэдээлэл хийсэн юм. Мэдээж, манайх шиг боловсролын чанар нь “0” байвал эдийн засгийн хөгжилд нэмэр болохоосоо нэрмээс болох нь тодорхой. Уг нь үндэсний бүтээмжийг сайжруулахад дээд боловсролын ач холбогдол чухал ч, их дээд сургуулиудын бэлтгэж байгаа мэргэжилтнүүд нь ур чадвар, бүтээлч сэтгэлгээний хувьд сайн байх ёстой гэдгийг анхааруулсан.
“Аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбарын аль алинд ажил олгогчид бүтээмжийг дээшлүүлэхэд нэн чухал болох асуудлыг шийдвэрлэх, харилцааны, менежментийн болон бусад ур чадвар хэрэгтэй. Харин шинээр ажилд орогсдод эдгээр ур чадварууд дутагдалтай байна” хэмээн дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Эмануэла Ди Гропелло хэлсэн.
Ажил олгогчдын чанартай боловсон хүчин, мэргэжилтний шаардлага хүлээлт, их, дээд сургуулиудын олгож буй ур чадварын хооронд асарих зөрүү байгааг тэрбээр онцлоод үүний тулд Монголын боловсролын системд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг зөвлөсөн. Учир нь аж ахуйн нэгж, компаниуд болон их дээд сургуулиуд хоорондоо уялдаа холбоо сайтай байх. Мөн ерөнхий боловсролын дунд сургууль, дээд сургулуь, хөдөлмөрийн зах зээл, ажлын байр цөм өөр хоорондоо уялдаа холбоотой, судалгааны дагуу холбогддог байх хэрэгтэйг ч сануулсан юм.
 

Blogger news

Blogroll

About

MYWORLD3.TK
TO MAKE IT
MOVIE

SONG